behavior

setgel sudlal

тодорхойлолт

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн ichko and yanjka

Рефлекс түүний хэлбэр

Бие махбод нь өөрийн мэдрэхүйн эрхтэнд гадна дотноос үйлдэл үзүүлсэн цочролд төв мэдрэлийн тогтолцооны удирдлагатайгаар хариу үйлдэл үзүүлэх процессыг рефлекс гэнэ. Бие махбодын рефлекст үйл нь гадаад болон дотоод орчноос үзүүлсэн цочролын үндсэн дээр үүсэж явагдана. Рефлексийг үүсгэгч гадаад цочроогчид гэрэл,дуу,авиа,юмсын өнгө, үнэр, амт, халуун хүйтэн гэх мэт гаднаас ирж буй цочролууд харин дотоод цочролд амьсгал, зүрх судасны үйл ажилгааны хэвийн биш өөрчлөлт, зүрхний цохилт түргэсэх удаашрах, ходоод гэдэсний өвчлөл гэх мэт өөлчлөлтүүд нь дотоод сэрлийг үүсгэнэ.

Аливаа рефлекст үйл үүсэж явагдах механизм нь мэдрэмжийн, төвийн мөн хөдөлгөөний гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Рефлекс үүсгэж явагдах механизмын энэ гурван хэсгийг рефлексийн нум гэж нэрлэдэг байна.

Рефлекс нь өөрийн үүслээр төрөлхийн болон үүсмэл гэсэн 2 хэлбэртэй байдаг. И.П.Павлов төрөлхийн рефлексийг нөхцөлт биш харин үүсмэл рефлексийг нөхцөлт рефлекс гэж нэрлэсэн байна.

Нөхцөлт биш рефлекс нь тархины доод гарлын үйл ажилгааны үр дүн юм. Нөхцөлт биш рефлекс нь амьтны хөгжилийн явцад удамшигдан хадгалаглаж дараачийн үр удамд нь автоматаар төлөвшсөн аливаа үйл хөдлөл хийх бэлэн нумтай үйлдэл юм. Амьтны бүхий л зан үйл нь голдуу нөхцөлт биш рефлексийн замаар үүсэж явагдана. Иймд амьтны зан үйлийн алваа хэлбэрүүд нь зөвхөн зөн билгийн үндсэн дээр ухамсаргүй хэлбэрээр явагддаг. Харин хүнд нөхцөлт биш рефлексийн үйлдлүүд төрөлхөөс өгөгдсөн байдаг. Хүний нөхцөлт биш рефлексийн хэлбэр нь голдуу төрсний дараа болон хүүхдийн нялх балчир ахуй үед онцгой үүрэгтэй байдаг. Хүүхдийн хооллох, хамгаалах, орчноо баримжаалах зэрэг үйл нь нөхцөлт биш рефлексийн үндсэн дээр явагдана.

Хүн ба амьтны үйл амьдарлын явцад шинээр бүрэлдэн тогтож гадаад дотоод цочроогчдийн үйлдэлд хариу өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Хүн ба амьтны амьдралын явцад шинээр бүрэлдэн тогтож гадаад дотоод цочроогчдын үйлдэлд хариу өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Нөхцөлт рефлекс нь нөхцөлт биш рефлексийн адил төрөлхийн чанар биш харин амьдарлын явцад шинээр бүрэлдэн тогтож байгаа чадвар юм. Нөхцөлт рефлекс нь тодорхой нөхцөлд бүрэлдэн тогтож цаашид улам бэхжих боловч амьдарлын нөхцөл байдал өөрчлөгдөхөд бүрэлдсэн нөхцөлт рефлекс сааталд орох буюу унтарч алга болж болно. Нөхцөлт рефлекс нь нөхцөлт, нөхцөлт биш гэсэн 2 цочроогчийн тодорхой дарааллаар олон дахин хослон дассан үйл ажилгааны дүнд бүрэлдэн тогтоно. Зориудын үйл ажилгаа буюу зохиомлоор буй болгосон цочроогчид нь нөхцөлт цочроогч юм.

1.Нөхцөлт рефлексийг бүрдүүлэхэд юуны түрүүнд нөхцөлт ба нөхцөлт биш цочроогчийн хослолыг тодорхой цагт тогтсон дарааллаар өгөх бөгөөд нөхцөлт цочроогчийн үйлдлийг нөхцөлт биш цочроогчийн үйлдлээс өмнө өгөх шаардлагатай. Жишээ нь, лабораторид хийгдсэн зарим туршлагаас үзэхэд нохойн ходоодны шүлс ялгаруулах нөхцөлт рефлексиг бүрдүүлэхийн тулд туршигч эхлээд метрономыг цохиж дуу гаргаж дараа нь хэдэн секунтын зайтайгаар нохойд хоол өгөхөд 2 цочроогчийн үйлдэл хамтарч шинээр рефлекс бүрэлдэх нөхцөл буй болж хоолны өмнө нохойн шүлс ялгарах рефлекс явагдана. Хэрвээ энэхүү 2 цочроогчийн дэс дарааллыг солих нөхцөлт цочроогч болох метроном нь нохойн шүлс ялгаруулах нөхцөлт дохио болж чадахгүй бөгөөд хоолонд ямарч нөлөө үзүүлэхгүй болно. Ийм учираас нохойн шүлс ялгаруулах нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэх нөхцөлт цочроогчийг нөхцөлт биш цочроогчийн үйлдлээр дэмжсэний үндсэн дээр уг нохойд нөхцөлт рефлекс шинээр бүрэлдэж байгаа юм.

Жишээ нь, метрономын дууг сонсоход нохойн их тархины гадрын сонорын төвд хөөрлийн нэг дэх голомт үүсэж авиа дууны цочроолтой нохой өөрийгөө эхлэн зохицуулна. Дараа нь нохойд хоол өгөхөд нохойн уравтар тархинд хөөрлийн хоёрдах голомт үүснэ. Дээрх 2 цочроогчийн олон дахин давталтаар нохойн тархины хоёр хэсэгт бүрэлдсэн хөөрлийн голомтын хооронд мэдрэлийн түр холбоос тогтсоноор нөхцөлт рефлекс бүрэлдэнэ.

2.Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд нөхцөлт ба нөхцөлт биш цочроогчийн дараалсан үйлдлийг хэд хэдэн дахин давтан хослуулж өгөх шаардлагатай. Эдгээр цочроогчдын олон удаагийн дараалсан давталтын дүнд хүн ба амьтны төв мэдрэлийн тогтолцоонд хөөрлийн 2голомт бүрэлдэж тэдгээрийн хооронд мэдрэлийн түр холбоос тогтоно.

3.Нөхцөлд рефлексийг бүрэлдүүлэхд тархийг үйл ажилгаанд ороход бэлэн болгох хэрэгтэй. Нойрмог юмуу эсвэл тархи нь ядарсан үед нөхцөлт рефлекс бүрэлдэхгүй эсвэл удаан бүрэлдэнэ. Их тархины гадар нь үйл ажилгаанд ороход бэлэн байдал нь хэд хэдэн нөхцөлөөс шалтгаална. Юуны өмнө их тархины гадрын эсийн ажиллах чадварыг хэвийн байдалд байлгах шаардлагатай. Мөн тархины гадрын эсийг хүнд хүчир ачааллаас чөлөөлсөн байх н чухал. Энэ бүхэн нь их тархины гадарт бүрэлдэх нөхцөлт рефлексийн хурдыг бууруулдаг байна.

4.Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд их тархины гадарыг өөр бусад ажилгаанаас бүрэн чөлөөлсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нөхцөлт рефлекс бүрэлдүүлэх туршилт явагдаж байгаа үед өөр бусад төрлийн цочроогчийн үйлдлийг их тархинд үзүүлж болоохгүй. Рефлекс бүрэлдэж байгаа үед ямар нэгэн нэмэгдэл цочроогч хөндлөнгөөс нөлөөлөхөд бүрэлдэж байсан рефлекс сааталд орно.

5.Нөхцөлт рефлекс тогтоох туршилтын амьтан нь эрүүл байх ёстой.

6.Нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэх нөхцөлт биш цочроогч нь нөхцөлт цочроогчоос хүчтэй байх ёстой. Жишээ нь, метрономын дуу ба хоолоор нохойд нөхцөлт рефлексийг бүрэлдүүлэхэд нөхцөлт биш цочроогч болох хоол нь метрономын дуунаас илүү хүчтэй байж сая нохойн ходоодны шүүс ялгаруулах рефлексийг бүрэлдүүлж байгаа юм.

намтар

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн ichko and yanjka

И.П.Павлов

И.П.Павлов нь 1849 онд Оросын Райзан хэмээх газар санаваартны хүү болон мэндэлсэн. Тэрээр аавыгаа олон талаар нь дуурайсан бөгөөд бага байхын л сүмд дуртай болсон. Тэрээр ахынхаа хамт христ шашны сургуульд суралцдаг байсан ба бүр саанаваартан болохоор шийдсэн байсан боловч нэг удаа Чарльз Дарвин, Сеченов нарын семнарт сууснаар шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэх нь зүйтэй юм гэдгийг ухаарч Петербургийн их сургуульд элсэн суралцаж байх хугацаандаа физиолгид сонирхолтой болсон. Түүнийг физиологч болоход их сургуулийнх нь багш Соун маш их нөлөө үзүүлсэн. Тэр үедээ Павлов лабораторт туслах ажилчин хийж байсан бөгөөд сарын50 рублийн цалин авч байсан. Түүний хоол боловсруулах физиологийн үндэс судалгаа нь саш их амжилтыг авчирсан бөгөөд энэ бүтээлээрээ нобелийг шагнал хүртсэн. Тэрээр сайн физиолгоч төдийгүй сайн мэс засалч байсан. Тэрээр нохойны гэдсэнд жижигхэн хуванцар зүйл суулган яагаад хоол идэж эхлэх үед ходоодны шүүс ялгарч байгааг мэдэхийг зорьсон. Тодорхой үе шаттай туршилтуудын үр дүнд үүнийг нотолж чадсан бөгөөд тэрээр нөхцөлт рефлекс болон сонгодог нөхцөлт салбарыг үндэслэсэн хүн юм. Ингээд түүний рефлексийн тухай онолыг авч үзье.

ivan

2009 оны 09-р сарын 29 Нийтэлсэн ichko and yanjka

picture

2009 оны 09-р сарын 27 Нийтэлсэн ichko and yanjka